luckly

luckly

Ааш араншин, зан төлөвийн зурхай

Ааш араншин, зан төлөвийн зурхай




Ааш араншин, зан төлөвийн зурхай

Хулгана жил:


Хулгана жилтэн эд зүйлс олох, хураан хуримтлуулахад дуртай. Ажилсаг, шударга, зөөлөн зантай. Зовох зүдрэх нь их. Уур хилэнг өдөөх, айлгах дайсан олонтой. Гаднын зүйлд хэнэггүй хэрнээ өөрийн зүйлд тун хянамгай ханддаг. Үг олон, сэтгэл түргэн. Ээлтэй эрдэнийн чулуу нь алмааз буюу очир эрдэнэ, анар, хаш ногоолин.
Үхэр жил:
Энэ жилд төрөгсөд амар тайван байдалд дуртай. Хэвтэн сууж тухлах нь их. Бүтээх хийх нь шаламгай бус. Зориглоод нэг хийвэл мах руу. Дуу цөөнтэй, тэвчээр их, зөрүүд зантай. Ээлтэй чулуу нь гартаам, маргад, шүр.
Барс жил:
Барс жилтэн эр чадал, омог ихтэй. Бардам зантай. Худалдаа наймаа хийх, тоглож наадах дуртай. Мартамхай, зожиг. Ээлтэй чулуу нь гартаам, анар, бадмаараг, очир эрдэнэ.
Туулай жил:
Туулай жилтэн хөдөлгөөн ихтэй. Эд хөрөнгөө хайрлаж, хамгаалах дуртай. Арга башир их. Худалдаа наймаа, тоглоомд дадамгай. Болгоомж ихтэй. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, биндэръяа, индранил
Луу жил:
Луу жилтэн хүч чадал сайтай, бусдыг басамжилдаггүй. Туйлбар муутай, юманд шантрамтгай. Сэтгэл цагаан, олон үгтэй. Үг авахдаа тааруу. Ээлтэй чулуу нь хув мана, индранил.
Могой жил:
Могой жилтэн ааш араншин ширүүн, хэлэмгий. Нөхөртөө үнэнч, шударга. Ухаалаг зантай. Ээлтэй эрдэнийн чулуу нь анар, болор, бадмаараг.
Морь жил:
Морь жилтний ааш араншин хувирамтгай, арга чадал төгөлдөр, хөдөлгөөн түргэн, Хичээл зүтгэл их. Үг хатуу, нойр бага. Элдэвт татагдах нь хялбар. Ээлтэй эрдэнийн чулуу нь анар, болор, бадмаараг.
Хонь жил:
Хонь жилтэн дуу цөөнтэй, ураг элгэндээ элгэмсэг. Санаа сайхан. Залхуурах нь түлхүү. Хүссэндээ мах руу. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, индранил.
Бич жил:
Бич жилтэн яриасаг ч зориг муутай. Хөнгөн зантай, ааш хувирамтгай, онгироо. Ээлтэй чулуу нь гартаам, биндэръяа.
Тахиа жил:
Тахиа жилтэн эд зүйл үрэмтгий. Омог ихтэй. Гоёж гоодох дуртай. Шунал, тачаалд найзгүй. Ээлтэй эрдэнийн чулуу нь очир эрдэнэ, бадмаараг, болор.
Нохой жил:
Нохой жилтэн уур омог ихтэй, хүссэнээ гүйцэлдүүлэхдээ шаргуу. Эд зүйлсээ хамгаалахдаа хойрго, үг хатуу, нойр их, найз нөхрөө танихдаа тааруу. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, хув.
Гахай жил:
Гахай жилтэн эд хөрөнгө хураах дуртай. Санаа, сэтгэл гүн. Ширүүн зантай. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, биндэръяа, шүр.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


HTML

HTML

Мэдээлэл

Нэр: Зочин
Зэрэглэл: Guests
Манайд: Зочин байна
Нэр
Нууц үг

html

Архив